← Кинонууд руу буцахКАДР

Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2026 оны 10 сарын 13

Үйлчилгээ хариуцагч: КАДР

Кино түрээслэх

Кино бүрийн үнэ, үзэх хугацаа дэлгэрэнгүй хуудсанд харагдана. Төлбөр баталгаажсан мөчөөс үзэх хугацаа эхэлнэ. Хугацаа дуусахад дахин түрээслэх боломжтой.

Төлбөр

Төлбөрийн хуудсанд харагдаж буй идэвхтэй аргаар төлнө. Дансаар шилжүүлэхэд дүн болон гүйлгээний утгыг нэхэмжлэхтэй тааруулж оруулан «Шилжүүлсэн» дарна. Энэ нь шалгуулах мэдэгдэл бөгөөд админ дансанд орсон төлбөрийг баталсны дараа эрх нээгдэнэ. Нэг нэхэмжлэхийг давхар төлөхөөс зайлсхийнэ.

Бүртгэл ба үзэх эрх

Кино үзэхийн тулд төлсөн түрээстэй бүртгэлээрээ нэвтэрнэ. Имэйлээр болон Facebook-ээр тусдаа үүсгэсэн бүртгэл автоматаар нэгтгэгдэхгүй. Бүртгэл, нууц үгээ бусдад дамжуулахгүй. Энэ хувилбар веб дээр үзэх зориулалттай; офлайн таталт санал болгохгүй.

Төлбөр эсвэл тоглуулалтын асуудал

Төлбөр орсон ч үзэх эрх нээгдээгүй, давхар төлсөн эсвэл кино тоглуулахад асуудал гарсан бол нэхэмжлэхийн дугаар болон асуудлын тайлбараа илгээнэ. Холбоо барих: КАДР · e.orgio0909@gmail.com · 88040321. Админ төлбөр болон үзэх эрхийг шалгаж, засвар эсвэл буцаалтын хүсэлтийг тус бүрээр шийдвэрлэнэ.

Хувийн мэдээлэл

Бүртгэл, төлбөрийн мэдээллийг нууцлалын бодлого-д тайлбарласан байдлаар боловсруулна. Бүртгэл устгуулах хүсэлтийг энэ заавраар гаргана.